УЛААНБААТАР-ЦЭВЭР АГААР ТӨСӨЛ |
|
АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ХҮСЭЛТЭЭ ИЛЭРХИЙЛЭХ УРИЛГА |
|
Улс: |
МОНГОЛ УЛС |
Төслийн нэр: |
УЛААНБААТАР - ЦЭВЭР АГААР ТӨСӨЛ |
Зээлийн дугаар: |
IDA 5039-MN |
Зөвлөх үйлчилгээний нэр: |
БАЙР СУУЦНЫ ДУЛААЛГЫН ХӨТӨЛБӨРИЙН ГҮЙЦЭТГЭЛД ХЯНАЛТ ХИЙХ ЗӨВЛӨХИЙН АЖИЛ |
Гэрээний дугаар: |
ESA-02 |
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ |
Монгол улсын Засгийн газар нь “Улаанбаатар-Цэвэр агаар төсөл” (УБЦАТ)-ийг хэрэгжүүлэх зорилгоор Дэлхийн банкнаас хөнгөлөлттэй зээл авсан бөгөөд зээлийн тодорхой хэсгээр дараах зөвлөх үйлчилгээг санхүүжүүлэхээр төлөвлөж байна.
Энэхүү төслийн зорилго нь гэр хороололд амьдардаг айл өрхүүдэд байшин сууцаа дулаалахад нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх замаар дулааны алдагдлаа бууруулах, нүүрсний хэрэглээгээ багасгах, өрхийн орлогоо нэмэгдүүлэх, улмаар нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулах боломжийг олгож байгаад оршиж байгаа болно.
Байшин сууцаа дулаалахаар хүсэлтээ ирүүлсэн нийслэлийн 6 дүүргийн 100 орчим айл өрхийг дулаалгын ажлаа өөрсдийн гараар хийхэд нь мэргэжлийн заавар зөвлөгөө өгч сургах, биечлэн хийж үзүүлэх, чанарын хяналт тавихад хяналтын инженерүүд болоод баг хамт олны үүрэг оршино.
Ажлын цар хүрээ нь дараахи үндсэн даалгавраас бүрдэнэ:
Даалгавар 1-ийн хүрээнд
Даалгавар 2-ын хүрээнд
Даалгавар 3-ын хүрээнд
Даалгавар 4-ийн хүрээнд
“Дулаалгын аян-3” төсөлд хяналт хийх хугацаа нийтдээ 3 сар байх ба 2019 оны 6-р сарын 15-ны өдөр дуусна. Үйлчилгээний бүрэн хэмжээний удирдамж/даалгаврыг http://usip.mn/files/1/2019/TOR_for_construction_supervision_team.pdf сайтаас авч болно.
“Улаанбаатар-Цэвэр агаар” төслийн удирдах нэгж нь тус ажлыг гүйцэтгэх сонирхолтой инженерийг сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтээ ирүүлэхийг урьж байна. Сонирхсон инженер, уг үйлчилгээг үзүүлэх чадвартай гэдгээ илэрхийлэх мэдээлэл (өөрсдийн танилцуулга, ижил төстэй ажил хийж байсан туршлага, ажлыг гүйцэтгэх унаа, нөөц г.м.)-ээ ирүүлнэ үү.
Хяналтын инженерт тавигдах шаардлага
Оролцох хүсэлтэй инженер Дэлхийн банкны зээлдэгчид зөвлөх сонгон шалгаруулах, ажиллуулах журам (2004 оны 5 дугаар сарын хэвлэл, 2011 оны 1 дүгээр сард шинэчлэн найруулсан) (“Зөвлөх үйлчилгээний журам”)-ын 1.9-р заалтын Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх Дэлхийн банкны бодлоготой анхааралтай танилцана уу.
Хяналтын инженер нь хэд хэдэн инженерүүдтэй баг болж оролцож болно.
Сонирхсон инженер 09:00-18:00 цагт доорхи хаягаар холбогдох тодруулгыг авч болно.
Тус ажлыг гүйцэтгэх хүсэлтээ 2019 оны 3 дугаар сарын 13-ны Лхагва гарагийн 11:00 цагаас өмнө доорхи хаягаар (биеэр, эсвэл шуудангаар, эсвэл элекрон шуудангаар) ирүүлнэ үү.
Холбоо барих хаяг:
Монгол улс, Улаанбаатар хот,
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо,
Энхтайваны өргөн чөлөө - 50, Азмон төв, 6-р давхар
Улаанбаатар хотын Цэвэр агаар Төслийг удирдах нэгж
Э-шуудан: to_pmu@usip.mn
Утас/факс: 976-11-312194
Улаанбаатар хот, Энхтайваны өргөн чөлөө-50, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Азмон төв, 602
312194, 318124
to_pmu@usip.mn