ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ

2018-10-25

УЛААНБААТАР-ЦЭВЭР АГААР ТӨСӨЛ
ТЕНДЕРТ ОРОЛЦОХ ХҮСЭЛТЭЭ ИЛЭРХИЙЛЭХ УРИЛГА
(ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ)
МОНГОЛ УЛС
Төслийн нэр: УЛААНБААТАР - ЦЭВЭР АГААР ТӨСӨЛ
Зээлийн дугаар: IDA 5039-MN
Зөвлөх үйлчилгээний нэр: “ГЭР ХОРООЛОЛ ДАХЬ АЙЛ ӨРХИЙН СУУРЬШЛИЙН НЭГЖ ТАЛБАРТ ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА” СТАНДАРТЫГ БОЛОВСРУУЛАХ АЖИЛ
Гэрээний дугаар: DSDH-01
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ

Монгол улсын Засгийн газар нь “Улаанбаатар-Цэвэр агаар төсөл” (УБЦАТ)-ийг хэрэгжүүлэх зорилгоор Дэлхийн банкнаас хөнгөлөлттэй зээл авсан бөгөөд зээлийн тодорхой хэсгээр дараахи зөвлөх үйлчилгээг санхүүжүүлэхээр төлөвлөж байна.
Зөвлөх үйлчилгээний зорилго нь гэр хорооллын айл өрхийн суурьшлийн нэгж талбарт тавигдах ерөнхий шаардлагыг (техникийн, байгаль орчны болон эрүүл ахуй) бий болгох замаар хотын иргэний хүлээх үүрэг хариуцлагыг (i) Гэр хорооллын айл өрхөөс үүдэлтэй агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах, (ii) эдгээрт тавих хяналтын тогтолцооны эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр дээшлүүлэхэд оршино.
Дээрх зөвлөх үйлчилгээ нь дараах хүрээг хамарна.
1. Улаанбаатар хотод байгаа барилгын төрлийг судалж, тогтоох. Үүнд (i) барилгын архитектур болон угсралт; (ii) дулаалгатай эсэх; (iii) халаалтын төхөөрөмжийн төрөл болон бусад холбогдох ус хангамжийн систем, бохир ус зайлуулах/цэвэрлэх систем гэх мэт багтана.
2. Барилгын нөхцлийг сайжруулах боломжууд тэдгээрийн үр ашгийг одоогийн нөхцөл байдалтай харьцуулан тодорхойлох
3. Сайжруулалтын аргачлал, эдийн засгийн үр ашгийн тооцоонд үндэслэж стандартыг боловсруулах
Зөвлөхийн боловсруулах гэр хорооллын айл өрхийн суурьшлийн нэгж талбарт тавигдах ерөнхий шаардлагын агуулгыг товч дурдвал:
1. Гэр хорооллын сууцны барилгын архитектур төлөвлөлт
2. Барилгын зураг төсөлд тавигдах техникийн шаардлага
3. Барилгын бүтээц, эдлэл, материалд тавигдах техникийн шаардлага
4. Барилгын дулаан хамгаалалтад тавигдах техникийн шаардлага
5. Барилгын дулаан эх үүсвэрийн шаардлага /сонголтой байхаар/
6. Барилгын халаалтын системийн шаардлага /сонголтой байхаар/
7. Барилгын агаар сэлгэлтийн системд тавигдах техникийн шаардлага
8. Барилгын ус хангамжийн систем /сонголттой байхаар/
9. Барилгын бохир ус зайлуулах / цэвэрлэх /бие даасан/
10. Барилгын цахилгаан хангамжийн систем
11. Барилгын хог хаягдлын ангилал, цуглуулалт
12. Хашаа, хашааны хаалга
13. Хашааны ногоон байгууламж
14. Хашаан доторх явган зам, талбай
Зөвлөх үйлчилгээ нь 6 сар үргэлжлэх бөгөөд тус үйлчилгээний бүрэн хэмжээний удирдамж/даалгаврыг https://goo.gl/Li7rtd сайтаас авч болно.

НЗДТГ-ын нэрийн өмнөөс “Улаанбаатар-Цэвэр агаар” төслийг удирдах нэгж нь зөвлөх үйлчилгээний эрх бүхий байгууллага, компаниудыг тендерт оролцох хүсэлтээ ирүүлэхийг урьж байна. Сонирхсон байгууллагууд уг үйлчилгээг үзүүлэх чадвартай гэдгээ илэрхийлэх мэдээлэл (байгууллагын танилцуулга, ижил төстэй ажил хийж байсан туршлага, ажлыг гүйцэтгэх боловсон хүчний нөөц г.м.)-ээ ирүүлнэ үү. Түүнчлэн дээрх ажлыг гүйцэтгэх арга зүй, ажлын төлөвлөгөөгөөг санал болгохоос гадна багт орж ажиллах мэргэжилтнүүдийн ур чадвар, мэдлэг боловсролын талаархи баримт мэдээллийг ирүүлнэ.
Хураангуй жагсаалтад багтах шалгуур үзүүлэлтийг дор сийрүүлэв:
1. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх компани нь сүүлийн 3 жилд энэ чиглэлээр ижил төстэй 2 ба түүнээс ажил гүйцэтгэсэн байна. Зөвлөх нь багаар ажиллах ба энэхүү ажлын гүйцэтгэлд Монголын хууль дүрмийг ашиглах шаардлага их гарах тул Монголын аж амьдрал нөхцлийг мэддэг байх шаардлагатай.
2. Багийн голлох мэргэжилтнүүдийн мэдлэг ур чадвартай (тухайн салбартаа мэргэшсэн дадлага туршлагатай, техникийн мэдлэг, ур чадвартай байна) 5-аас доошгүй жилийн ажлын туршлагатай байна.
3. Багийн ахлагчийн ажлын туршлага, чадвар /ажлын удирдамжинд дурдсан/
4. Англи Монгол хэл дээр тайлан бичих чадвартай байх
Оролцох хүсэлтэй зөвлөх компаниуд Дэлхийн банкны зээлдэгчид зөвлөх сонгон шалгаруулах, ажиллуулах журам (2004 оны 5 дугаар сарын хэвлэл, 2011 оны 1 дүгээр сард шинэчлэн найруулсан) (“Зөвлөх үйлчилгээний журам”)-ын 1.9-р заалтын Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх Дэлхийн банкны бодлоготой анхааралтай танилцана уу.
Зөвлөх компани нь чадавхийн үзүүлэлтээ нэмэгдүүлэх үүднээс түншлэл эсвэл туслан гүйцэтгэгч-зөвлөхийн хэлбэрээр бусад байгууллага, компанитай хамтран орж болно.
Зөвлөх компанийг Зөвлөх үйлчилгээний журмын зөвлөх сонгох “Чадварын үнэлгээний арга”-ын дагуу шалгаруулна.
Сонирхсон зөвлөх компаниуд 09:00-18:00 цагт доорхи хаягаар холбогдох тодруулгыг авч болно.
Тендерт оролцох хүсэлтээ 2018 оны 11 дүгээр сарын 12-ны Даваа гарагийн 10:00 цагаас өмнө доорхи хаягаар (биеэр, эсвэл элекрон шуудангаар) ирүүлнэ үү.

Холбоо барих хаяг: Монгол улс, Улаанбаатар хот,
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо,
Энхтайваны өргөн чөлөө - 50, Азмон төв, 6-р давхар 602 тоот
Улаанбаатар Цэвэр агаар Төслийн удирдах нэгж
Э-шуудан: to_pmu@usip.mn
Утас: 976-11-312194



Сэтгэгдэл нэмэх